Умтити Францын шигшээн бэлтгэлийн үеэр бэртжээ

Умтити Францын шигшээн бэлтгэлийн үеэр бэртжээ
Испанийн “Барселона” клубын төвийн хамгаалагч Самуел Умтити Францын шигшээ багийн хамтаар бэлтгэл хийж байгаад шөрмөсөө гэмтээжээ. Одоогоор эмнэлгийн багийнхан үзэж байгаа бөгөөд чухам хэдий хугацаанд тоглож чадахгүй талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа аж.
 
Гэвч Шведийн эсрэг хийх тоглолтод оролцохгүй нь тодорхой болсон бөгөөд түүний оронд “Валенсия”-гаас Элиаким Мангалаг дуудах аж. Харин эмнэлгийн багийн дүгнэлт гарсны дараа тэрбээр “Барселона” руу эртхэн буцах юм байна.
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.