Орлондо Межик баг бүсийг тэргүүлсэн Детройт Пистонсыг хожлоо

Орлондо Межик баг бүсийг тэргүүлсэн Детройт Пистонсыг хожлоо

NBA-ын долоон тоглолтоор шийдэгдэх хасагдах шатны тоглолтууд эхний тоглолтууд боллоо. Дорнод бүсийг тэргүүлсэн Детройт Пистонс талбайдаа Орлондо Межик багтай эхний тоглолтоо хийж 112-101 харьцаагаар Межик хожлоо. Улмаар цувралыг тэргүүлж эхэлсэн бөгөөд хоёр дахь тоглолт Пистонсын талбайд пүрэв гарагт буюу дөрөвдүгээр сарын 23-ны өглөө 07:00 цагт болно.

Өнөөдрийн тоглолтод Межикээс гарааны тоглогчид бүгд жигд тоглож 10-аас дээш оноог авсанаас Паоло Банкеро 23 оноо, 9 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн байна. Мөн тус багаас Франц Вагнер 19 оноо, 5 самбар, 4 дамжуулалт, 2 таслалт, Вендел Картер Жуниор 17 оноо, 7 самбар, Десмонд Бэйн 17 оноо, 6 самбар, 5 дамжуулалт, Жэйлин Сагис 16 оноог авсан байна.

Эсрэг багаас Кэйд Каннихэм 39 оноо, 5 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Тобиас Харрис 17 оноо, 6 самбар, 2 хаалтыг гүйцэтгэсэн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ