"FIBA 3x3 Asia Cuр" тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэй баг бэлтгэлдээ гарлаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх дөрөвдүгээр сарын 01-05-ны хооронд Сингапурт зохион байгуулна. "FIBA 3x3 Asia Cuр" тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэй баг бэлтгэлдээ гарчээ. Багийн бүрэлдэхүүнд багтсан гавьяат тамирчин Н.Нандинхүсэл АНУ-аас ирж шигшээ багийн бэлтгэлдээ оржээ.

Энэ жилийн "FIBA 3x3 Asia Cup" тэмцээнд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нараас гадна Б.Болор-Эрдэнэ, Ц.Болорцэцэг нарын найман тамирчин багтсан байна. 

Азийн аваргын тэмцээний чансааны 2-т бичигдэж байгаа Монголын шигшээ баг "B" хэсгийг тэргүүлж Шинэ Зеланд болон урьдчилсан хэсгээс шалгарсан багуудтай нэг хэсэгт багтлаа. ​​​​​​​

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.