"The Mongolz" баг мэйжорын хасагдах шатанд "Team Vitality" багтай тоглоно

Электрон тоглоомын CS2 төрлийн хамгийн том тэмцээн болох "StarLadder Budapest Major 2025" тэмцээний гуравдугаар шатны тэмцээн болж байна. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас хоёр баг оролцож байгаа бөгөөд "The Mongolz" баг гуравдугаар шатнаас тоглож, өнөөдөр шөнө 03:00 цагт тэд мэйжорын шигшээ буюу хасагдах шатны тоглолт хийх бөгөөд тэдний өрсөлдөгч нь Европын холбооны "Team Vitality" багтай тоглоно.

Хоёр баг энэ жил найман удаа таарч тоглосон бөгөөд зургаад нь хожигдоод байсан бөгөөд сүүлийн хоёр тоглолтод манай залуус хожоод байгаа юм

Манай залуусын эхний өрсөлдөгч баг нь Бразилын "Imperial Esports" багтай тоглож 14-16 (Dust2) харьцаагаар хожигдсон бол дараагийн тоглолтоо Европийн холбооны "Team Liquid" багтай тоглож 13-9 (Inferno) харьцаагаар, Европийн холбооны "Faze clan" багийг 13-7 харьцаагаар хожлоо. Улмаар шигшээ шатанд шалгарын төлөө Европын холбооны "G2 Esports" багтай тоглож 2-0 (Ancient 13-4, Dust2 13-6, Inferno 0-0) харьцаагаар ялалт байгууллаа. 

 

Энэ удаагийн тэмцээнд "The MongolZ" багт ахлагч Blitz  /Б.Гарьдмагнай/,  Techno4k  /М.Содбаяр/, 910  /Б.Өсөхбаяр/, Mzinho  /Б.Аюуш/, Сontrolez⁠ /Б.Өнөдэлгэр/ дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалаа/ нар тоглож байгаа бөгөөд сэлгээнд Senzu /М.Азбаяр/ байна.

 

 

Эхний шатанд "The Huns Esports" баг оролцож байгаа бөгөөд эхний тоглолтоо ОХУ-ын "PARIVISION" багтай тоглож 8-13 (Mirage) харьцаагаар, хоёр дахь тоглолтоо Украйны B8 багтай тоглож 11-13 (Ancient) харьцаагаар хожигдсон юм. Улмаар гурав дахь тоглолтоо БНХАУ-ын "Lynn Vision" багтай манай залуус 2-0 (Ancient 13-7, Dust2 13-8, Nuke 0-0) харьцаагаар хожиж дахин тоглох эрхтэй болсон юм. Тэгээп Бразилын "Imperial Esports" багтай тоглож 0-2 (Nuke 8-13, Mirage 12-16, Dust2 0-0) харьцаагаар хожигдож тэмцээнийг өндөрлүүлсэн юм.

"The Huns Esports" багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч П.Бадрал 'carnage', ахлагч Г.Есөнтөмөр 'nin9', Б.Баатархүү, 'Bart4k', У.Анарбилэг 'cobrazera', Э.Мөнхтогтох 'xerolte', Б.Тэнгис 'sk0R' нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ