Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын Лигийн Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд аваргын цомыг нь өргөсөн "Хасын Хүлэгүүд" баг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигт /Basketball champions league asia/ өрсөлдөж байна.
Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигт 9 улсын баг оролцох бөгөөд гурван хэсэгт хуваагдана. Манай залуус "А" хэсэгт БНХАУ-ын "Жэцзян Лайонс", Ираны "Табиат" багуудтай нэг хэсэгт орсон бөгөөд өнөөдөр БНХАУ-ын "Жэцзян Лайонс" багтай тоглож 84-67 харьцаагаар хожсон билээ. Тэд өнөөдөр зургадугаар сарын 9-ны орой 19:00 цагт Ираны "Табиат" багтай тоглоно.
Тус тэмцээний хэсгийн шатанд хамгийн тааруу амжилт үзүүлсэн 1 баг хасагдаад шөвгийн наймаас эхлүүлэн багууд хасагдах журмаар явсаар аваргаа тодруулах юм.