“Ювентус”, “Рома” хожиж, тэргүүллээ хадгалж үлдлээ

“Ювентус”, “Рома” хожиж, тэргүүллээ хадгалж үлдлээ

Италийн Сери А лигийн 10 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб талбайдаа “Сампдория” багийг хүлээж авч, 4:1-ээр буулгаж авсан юм. Ингэснээр 24 оноотой болж, тэргүүн байраа хадгалж үлдлээ.

Тоглолтын 4 дэх минутад Манжукич гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Кьеллини 9, 87 дахь минутад хоёрыг хийсэн бол 65 дахь минутад Пьянич нэгийг оруулжээ. Харин зочдоос 57 дахь минутад  Шик нэр төрийн ганц гоол оруулсан байна.

Тэгвэл энэ тойрогт “Рома” клуб “Сассуоло”-гийн талбайд зочилж, 1:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 22 оноотой болж, хоёрдугаар байраа хадгалж үлдлээ. Тоглолтын 12 дахь минутад Каннаваро гоолдож, талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Харин 57, 76 дахь минутад Жеко хариу барьж, “Рома” тэргүүллийг гартаа авсан. Улмаар Наингголан 78 дахь минутад нэгийг нэмснээр хожлоо баталгаажуулжээ.

Эдин Жекогийн хувьд энэ тойрогт хоёрыг хийснээр 10 тойрогт 10 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж байна.

Бусад тоглолтын үр дүн

Кьево 1-1 Болонья

Интер 2-1 Торино

Лацио 4-1 Кальяри

Пескара 0-1 Аталанта

Фиорентина 1-1 Кротоне

Наполи 2-0 Эмполи 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.