Б.Сайтиевийн нэрэмжит тэмцээнд манай 10 бөх барилдана

Б.Сайтиевийн нэрэмжит тэмцээнд манай 10 бөх барилдана

ОХУ-ын  Красноярск хотын Футбол-Арена Енисей” ордонд энэ сарын 29-30-ны өдрүүдэд  алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын ХII дахь удаагийн тэмцээн болох гэж байна.   Тэмцээний үеэр домогт бөх Б.Сайтиевийн олимпийн наадам, ДАШТ, Европийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын тэмцээн гээд түүний авсан бүх медаль, төрийн одон медаль, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах юм байна.

Тэмцээний эхний өдөр 42, 50, 58, 69, 85, 120 кг, хоёр дахь өдөр 46, 54, 63, 76, 100 кг-ын жингүүдийн барилдаан болох ажээ.  Мөн жин тус бүрт түрүүлсэн өсвөрийн бөхчүүдийг 50, хоёрдугаар байр эзлэсэн бөхчүүдийг 30, гуравдугаар байр эзлэсэн бөхчүүдийг 15 мянга, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 10 мянган рублиэр шагнах ажээ.  

Энэ тэмцээнээс Б.Болор-Оч, Б.Нямгариг, Б.Номин, З.Занабазар нар алтан медаль авч байсан түүхтэй аж. Тэгвэл  сүүлийн хоёр жил манай бөхчүүд тус тэмцээнийг өнжөөд байсан юм.
 

Б.Сайдевийн нэрэмжит тэмцээнд оролцох бөхчүүд

46 кг П.Дашцэрэн, Э.Төгсжаргал, Н.Наранхүү /Дархан-Хасу-Мегастарс клуб/
54 кг Д.Жамсранжав /Дархан-Хасу-Мегастарс клуб/
58 кг Б.Мөнхзориг /Аварга” ахлах дунд сургууль/
63 кг Г.Төртогтох /Дархан-Хасу-Мегастарс  клуб/
69 кг Т.Тэргэл, /Дархан-Хасу-Мегастарс клуб/
76 кг Д.Оргилох, /Дархан-Хасу-Мегастарс клуб/
85 кг Б.Билгүүн /Дархан-Хасу-Мегастарс клуб/
100 кг Г.Пүрэвдорж /Дархан-Хасу-Мегастарс клуб/

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.