Ла лигийн шилдэгт Роналдо багтсангүй

Ла лигийн шилдэгт Роналдо багтсангүй

Испанийн хөлбөмбөгийн холбоо Ла лигийн өнгөрсөн жилийн шилдгүүдээ шалгаруулжээ. Тэгвэл шилдгүүдийн дунд “Реал”-ын довтлогч Роналдо багтсангүй. Өнгөрсөн улиралд “Реал” Ла лигт түрүүлж чадаагүй. Мөн Роналдо мэргэн бууч болж чадалгүй Суарест алдсан. Тиймдээ ч Ла лигийн шилдэгт багтаж чадсангүй бололтой.

Өнгөрсөн жилийн Ла лигийн шилдэг тоглогчоор “Атлетико”-гийн довтлогч Антуан Гризманн тодорсон бол тус багийн дасгалжуулагч Диего Симеонэ шилдэг дасгалжуулагч болжээ. Харин шилдэг залуу тоглогчоор “Реал”-ын Асонсео тодорсон бол шилдэг довтлогчийн “титэм”-ийг Месси хүртсэн байна.

Тэгвэл өнгөрсөн улиралд Ла лигийн мэргэн бууч болсон “Барса”-гийн довтлогч Луис Суарес шилдэг легионер болсон бол Ян Облак шилдэг хаалгачаар тодорчээ. Харин шилддэг хамгаалагчийн алдрыг “Атлетико”-гийн хамгаалагч Диего Годин хүртсэн бол Лука Модрич шилдэг хагас хамгаалагч болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.