Донован Мичелл 29 оноог авч, Бостон Селтикс багийг хожиж, цувралыг тэнцүүллээ

Донован Мичелл 29 оноог авч, Бостон Селтикс багийг хожиж, цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд плэй оффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Улирлыг хожлоор тэргүүлсэн Бостон Селтикс талбайдаа Клэвлэнд Кавалерс багтай цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод хожигдоод байсан Кавалерс энэ удаагийн тоглолтод эхлэлийг тааруухан хийсэн ч гурав болон дөрөвдүгээр үед гайхалтай байснаар 118-94 харьцаагаар хожиж, цувралыг 1-1 болгож тэнцүүллээ. Улмаар цувралын гурав дахь тоглолт Кавалерсын талбайд шилжиж байгаа бөгөөд гурав хоногийн дараа буюу тавдугаар сарын 12-ны өглөө 08:30 цагт болно.

Өнөөдрийн тоглолтод Донован Митчелл 29 оноо, 7 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эвэн Мобли 21 оноо, 10 самбар, 5 дамжуулалт, 2 хаалт, сэлгээнээс Крис Левэрт 21 оноог авчээ. Эсрэг багаас Жэйсон Тэйтум 25 оноо, 7 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэсэн бөгөөд Жэйлон Браун 19 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Клевлэнд Кавалерс 118-94 Бостон Селтикс
Даллас Мавирекс 119-110 Оклахома Сити Тандер

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ