"Г.Батбаяр агсны машинаас гэрээслэл, бичиг баримт олдоогүй"

Цагдаагийн байгууллагаас өмгөөлөгч Г.Батбаярын амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл өглөө.  Иргэн  Б дөрөвдүгээр сарын 26-нд Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хан" амралтын газрын зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон юм.

 ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Дөрөвдүгээр сарын 25-нд Талийгаач Б-гийн төрсөн дүү Н өөрийн төрсөн ахыг оршин суух хаягтаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан. Улмаар дөрөвдүгээр сарын 26-нд "Богд хан" амралтын газрын гаднах автомашины зогсоол орчмоос иргэн Б-гийн унаж явсан улсын дугаартай Toyota Isis загварын машин олдсон. Хэргийн газрын үзлэгийг  явуулахад иргэн Б автомашины арын суудал дээр нас барсан байдалтай олдсон бөгөөд гэрээслэл, бичиг баримт гэх зүйл олдоогүй.

Мөн хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад эд мөрийн баримтыг бүртгэж, шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт хүргүүлээд байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд амь хохирогч галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон. Амь хохирогчийн цогцсын үзлэгийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт эрх бүхий албан хаагчдын бүрэлдэхүүнтэй буюу гурав болон түүнээс дээш бүрэлдэхүүнтэй мэргэшсэн шинжээч нар явуулсан. Энэ үйл ажиллагааны явцыг дүрс, дуу бичлэгээр бэхжүүлж авсан. " гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ