"The Mongolz" баг тэмцээнээ өндөрлүүллээ

CS2 (Counter Strike 2)-ын хамгийн том лигүүдийн нэг "ESL Pro League"-ийн тэмцээнд дэлхийн шилдэг 32 Мальта улсын Сент Жулианд цуглан, тоглож байна. Тус тэмцээнд Монголын "The Mongolz" баг оролцож байгаа бөгөөд өнгөрсөн шөнө /2024-05-09/ плэй оффын хасагдах шатанд тоглолтоо Оросын Virtus.pro багтай таарч 2-1 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа.

Манай баг тус тэмцээнд Анх удаагаа оролцож байгаа бөгөөд "B" хэсэгт "Team Falcons" багийг 2-1, "G2 Esports" 2-0 багуудыг хожиж "Team Vitality" багт 0-2 хожигдон хэсгийн хоёрдугаар байраар шигшээ 12 шатанд шалгарсан монгол залуус өмнөх амжилтаа ахиулж түүх бүтээлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ