Манай эрэгтэй, эмэгтэй шигшээ өнөөдөр 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тоглоно

Манай эрэгтэй, эмэгтэй шигшээ өнөөдөр 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тоглоно

Сингапур улсад зохион байгуулагдаж буй FIBA 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд тоглох билээ.

Тэгвэл манай эмэгтэй шигшээ баг "C" хэсэгт Малайз болон урьдчилсан шатнаас Филлипины багуудтай орсон бөгөөд өнөөдөр /2024.03.29/ хэсгийн эхний тоглолтоо хийнэ. Эхний тоглолт 15:35 цагт Малайзын эсрэг хийх бол өнөөдөр орой хэсгийн хоёр дахь тоглолтоо Филлипинын багтай 18:30 цагт хийнэ. Эмэгтэй шигшээ багт О.Хулан, Ө.Индра, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам нар багтжээ.

Харин эрэгтэй баг В хэсэгт Шри Ланка болон Тайландын багуудтай тоглох бөгөөд эхний тоглолтоо өнөөдөр /2024.03.29/ 14:40 цагт Шри Ланка багийн эсрэг хийх бол хоёр дахь тоглолтоо 19:20 цагт Тайландын багийн эсрэг тоглоно. Манай баг А.Ананд, А.Азбаяр, С.Биндэрьяа, Ч.Тэмүүлэн нар багтжээ. Улмаар хэсэгтээ тэргүүлсэн хоёр баг хасагдах шатны тэмцээнд орно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ