Аваргуудын лиг: Арсенал торгуулийн цохилтоор хожиж, шөвгийн наймд шалгарлаа

Аваргуудын лиг: Арсенал торгуулийн цохилтоор хожиж, шөвгийн наймд шалгарлаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16 багийн хариу тоглолтууд болж байна. Өнгөрсөн шөнө Английн Арсенал талбайдаа Португалийн Порту клубыг хүлээн авчээ. Өмнөх тоглолт Порту 1-0 харьцаагаар ялалт байгуулсан бол энэ удаагийн тоглолтод Арсенал 1-0 харьцаагаар ялалт байгуулжээ. Тоглолтын цор ганц гоолыг Леандро Троссард 41 минутад оруулж үндсэн цаг дуусчээ. Улмаар нэмэлт цагт сунгасан ч хоёр баг гоол оруулалгүй байсаар цаг дуусаж торгуулийн цохилтоор тоглолт шийдэхээр болжээ.

Улмаар Арсенал эхний дөрвөн гоолоо оруулсан бол Порту эхний цохилтоо алдаж, мөн гурав дахь цохилтоо алдснаар Арсенал шөвгийн наймд шалгарсан байна.

Одоогоор аваргуудын лигийн шөвгийн найман багийн зургаан баг нь тодорсон бөгөөд Англиас Арсенал, Манчестер Сити, Испаниас Реал Мадрид, Барселона, Германиас Байер Мюнхэн, Францаас Парисын Сен-Жермен клубыг тодроод байна.

Харин өнөөдөр шөнө шөвгийн 16 багийн сүүлийн хоёр тоглолтууд болох бөгөөд Германы Борусия Дортмунд талбайдаа Нидерландын ПСВ Эндховен клубыг хүлээн авч тоглоно. Хоёр багийн өмнөх тоглолт ПСВ Эндховен талбайд бол 1-1 харьцаагаар дууссан билээ. Харин нөгөө тоглолт болох Испаний Атлетико Мадрид талбайдаа Италийн Интер клубыг хүлээн авч тоглох бөгөөд өмнөх тоглолт Интерийн талбайд болж 0-1 харьцаагаар хожиж байжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ