TheMongolz CS2 тоглоомын "PGL Major Copenhagen 2024" тэмцээний эрх авлаа

TheMongolz CS2 тоглоомын

Монгол Улсаас CS2 тоглоомын төрлөөр өрсөлдөж буй TheMongolz баг "PGL Major Copenhagen 2024"-ын эрхийн төлөөх Ази тивийн урьдчилсан шатны тэмцээн сүүлийн өдрөө буюу гурав дахь өдрөө үргэлжилж байна.

TheMongolz баг дээд хүснэгтийн финалд БНХАУ-ын Lynn Vision багийг Ancient 13:8 Nuke 13:3 харьцаатайгаар хожиж үндсэн тэмцээнд орох эрхээ авлаа.

Munkhbold "Senzu" Azbayar, Ayush "mzinho" Batbold, Usukhbayar "910" Banzragch  гурван тоглогч өөрсдийн нэрийн анхны Sticker-тэй болж байна. Харин Garidmagnai "bLitz" Byambasuren, Sodbayar "Techno" Munkhbold нар дөрөв дэх удаагаа өөрсдийн нэрийн Sticker-тэй болж байна.

Тус тэмцээнд манай улсаас хоёр баг оролцож буй. Тэдний нэг болох ATOX Esports баг доод хүсгнэгтийн финалд Австрали улсын Grayhound багтай 12:00 цагаас тоглох юм. ATOX Esports баг үлдсэн нэг эрхийг авахын тулд Grayhound, Lynn Vision багуудыг хожих ёстой юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ