Үндэсний алтан цомын төлөөх барилдаанд Баян-Өлгий аймгийн баг шигшээ наймд шалгарлаа

Үндэсний алтан цомын төлөөх барилдаанд Баян-Өлгий аймгийн баг шигшээ наймд шалгарлаа

Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу гуравдугаар тойргийн хоёр дахь өдрийн хоёр дахь барилдаанд Баян-Өлгий аймгийн баг Булган аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн баг 14-11-ээр ялж, шигшээ наймд шалгарлаа.

Баян-Өлгий аймгийн багт аймгийн хурц арслан У.Береке /3, аймгийн хурц арслан /М.Еркебулан /1/, аймгийн арслан Т.Эрболат /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын өсөх идэр начин Н.Мустафа /1/, аймгийн арслан Б.Төмөрбаатар /3/ аймгийн заан Е.Көптилек /4/ нийт 14 даваа авсан бол Булган аймгийн багт улсын начин Д.Амаржаргал /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Түвшинтөгс /2, /улсын начин Х.Цогтгэрэл /2/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /3/, улсын начин Э.Сумъяабат /2/, улсын начин Э.Энх-Амгалан /2/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Д.Амарсайхан /0/ / нар нийт 11 даваа авлаа.

Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Б.Серик, Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Д.Баасандорж нар ажиллалаа.

Ялсан баг шагналын 5.000.000 төгрөгөө гардахын сацуу бөхчүүд давааны мөнгөө авцгаасан юм.

Өнөөдөр өдөр 15:45 цагаас Төв-Дорноговь аймгийн багууд учраа тааран барилдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ