Аваргуудын лиг: ПСВ талбайдаа Дортмунд клубтэй тэнцлээ

Аваргуудын лиг: ПСВ талбайдаа Дортмунд клубтэй тэнцлээ

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн эхний тоглолтууд явагдаж байна. Өнгөрсөн шөнө Нидерландын ПСВ Эндховн талбайдаа Германы Боруссия Дортмундыг хүлээн авч тоглож 1-1 харьцаагаар тэнцэж дуусгажээ. Эхний гоолыг Дортмундын тоглогч Марсель Забитцер дамжуулалтаар Дониэлл Мален 24 минутад гоолдож тооны харьцааг нээж эхний үе өндөрлөжээ. Гэвч хоёрдугаар үед 56 минутад торгуулийн цохилтоор Люк де Йонг гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн байна.

Хоёр багийн хариу тоглолт гуравдугаар сарын 14-ны шөнө 04:00 цагт Боруссия Дортмунд клубын талбайд болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ