Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ

Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн 2024 оны анхны тэмцээн болох Португалийн Гран При тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглосон Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр нэгдүгээр тойрогтоо гоц мөргөж, Израйлийн Тамар Малка, Колумбын Эрика Лассо нарыг дараалан ялсан ч, хэсгийн аваргын төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Улаанбаатар Их дуулга тэмцээний аварга 21 настай Хикару Ёшиокад ялагдсан. Улмаар дагах барилдаанд Сербийн Андреа Стожадиновыг цэвэр унагасан бөгөөд хүрэл медалийн төлөө Хойд Солонгосын Жон Су Соныг ялснаар хүрэл медаль хүртэв. 

Тэрбээр жүдо бөхийн Гран При ангиллын тэмцээнээс хоёр дахь хүрэл медалиа авсан нь энэ. 

Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү хүрлийн төлөө гарч, хэдхэн хормын өмнө дагах барилдаан хийж, Б.Эрхэмбаярыг ялаад буй Азербайжаны залуу тамирчин Камран Сулеймановтой зодоглож цэвэр ялагдснаар тавдугаар байрт орлоо.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ