Лука Дончич 73 оноог авч, 70-аас дээш оноог авсан лигийн түүхэндэх 10 дахь тоглогч болжээ

Лука Дончич 73 оноог авч, 70-аас дээш оноог авсан лигийн түүхэндэх 10 дахь тоглогч болжээ

NBA -ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Атланта Хокс талбайдаа Даллас Мавирекс багтай тоглож 148-143 харьцаагаар Мавирекс ялалт байгууллаа. Улмаар улирлын 25 хожил, 20 хожигдолтой болж өрнөд бүсийн наймд эрэмбэлэгдэж байгаа бол Хокс 18 хожил, 27 хожигдолтой болж дорнод бүсийн 10-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Лука Дончич 73 оноо, 10 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Тэрбээр авсан оноогоор лигийн түүхэнд дөрөвт буюу Уилт Чембэрлин /100/, Коби Брайнт /81/, Дэвид Томпсон /73/ ард бичигдлээ. Түүхэн тоглолт, 70-аас дээш оноо авсан лигийн түүхэндэх 10 дахь тоглогч болжээ. Жош Грин 21 оноо, сэлгээнээс Тим Хардвэй Жуниор 13 оноог авчээ. Эсрэг багаас Трэй Янг 30 оноо, 11 дамжуулалт, 3 таслалтаар багаа тэргүүлсэн ДиЖантэ Муррэй 22 оноо, 5 самбар, 7 дамжуулалт, Жэйлон Жонсон 25 оноо, Садик Бэй 16 оноог авсан бол сэлгээнээс Богдан Богданович 24 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Даллас Мавирекс 148-143 Атланта Хокс
Хьюстон Рокетс 138-104 Шарлот Хорнетс
Финикс Санс 131-133 Индиана Пэйсэрс
Лос Анжелес Клипперс 127-
107 Торонто Репторс
Орлондо Межик 106-107 Мемфис Гриззлис
Клевлэнд Кавалерс 112
-100 Милоуки Багс
Оклахома Сити Тандер 107-83 Нью-Орлэйн Паликанс
Портлэнд Трэйл Блэйзэрс 100-116 Сан Антонио Спөрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ