Лос Анжелес Лейкэрс улирлын анхны хожлоо Финикс Санс багаар авлаа

Лос Анжелес Лейкэрс улирлын анхны хожлоо Финикс Санс багаар авлаа

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Финикс Санс багтай тоглох тоглолт байлаа. Тус тоглолт Кэвин Дурант болон Леброн Жеймс нарын таван жилийн дараа анх удаа таарч тоглох байгаа тоглолт байлаа.

Тоглолтын эхлэлийг Лейкэрс тааруухан хийж 12 онооны зөрүү үүсгэж эхний үе дууссан ч хоёрдугаар үед онооны зөрүүг 4 болгож ойртуулсан юм. Гэвч гуравдугаар үед онооны зөрүү дахин 12 болж холдсон юм. Гэвч шийдвэрлэх үед Лейкэрс 28 оноог авч эсрэг багтаа 11 оноог алдснаар тоглолт 95-100 харьцаагаар Лейкэрсийн ялалтаар өндөрлөж улирлын эхний хожлоо байгууллаа.

Тус тоглолтод Энтони Дэвис 30 оноо, 12 самбар, 3 таслалт, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 24 оноо, 8 самбар, 9 дамжуулалт, 2 таслалт, 2 хаалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Кэвин Дурант 39 оноо, 11 самбар, 1 таслалт, 1 хаалт, Эрик Гордон 15 оноогоор тусалжээ. Тус багийн хоёр гол тоглогч болох Дэвин Бүүкэр, Брэдли Бийл нар тоглоогүй юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ