Аваргууд улирлын эхний тоглолтод Лос Анжелес Лейкэрс багийг хожлоо

Аваргууд улирлын эхний тоглолтод Лос Анжелес Лейкэрс багийг хожлоо

NBA-ын 2024-25 оны улирлын эхний тоглолт өнгөрсөн жилийн аварга баг болох Денвер Наггетс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож 107-119 харьцаагаар Аваргууд хожиж эхний хожлоо байгууллаа.

Тус тоглолтод Никола Иокич 29 оноо, 13 самбар, 11 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Улмаар өөрийн замналын 106 дахь трипл даблийг гүйцэтгэсэн бол түүнд Жамал Муррэй 21 оноо, 6 дамжуулалт, КСП 20 оноог авчээ. Эсрэг багаас Леброн Жеймс 21 оноо, 8 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 17 оноо, 8 самбар, 4 дамжуулалт, Таурэн Принц 18 оноог авчээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ