Миами Хит цувралын эхний тоглолтод хожил байгууллаа

Миами Хит цувралын эхний тоглолтод хожил байгууллаа

NBA-ын дорнод бүсийн аваргын төлөөх эхний тоглолт Бостон Селтикс талбайдаа Миами хит багтай тоглолоо. Тоглолтын эхний хагасыг есөн онооны зөрүүгээр Селтикс тэргүүлсэн бол гуравдугаар үед 46 оноог Хит авч, Селтикс 25 оноог авснаар Селтикс тэргүүллээ алджээ. Шийдвэрлэх үед Хит тэргүүллээ алдалгүй явсаар 123-116 харьцаагаар хожиж, улмаар цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтод Хитээс Жимми Батлер 35 оноо, 5 самбар, 7 дамжуулалт, 6 таслалтаар багаа тэргүүлсэн бол Бэм Адебайо 20 оноо, 8 самбар, 5 дамжуулалт, Габи Винсэнт, Макс Струс, Калэб Мартин сэлгээнээс, Кайл Ловри нар тус бүр 15 оноог авчээ. Эсрэг багаас Жейсон Тэйтум 30 оноо, Жэйлон Браун 22 оноо, сэлгээнээс Малколюм Брогдон 19 оноог авчээ.

Дараагийн тоглолт хоёр хоногийн дараа буюу тавдугаар сарын 20-ны өглөө 08:30 цагт Селтиксийн талбайд болно.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ