Нью-Иорк Никс талбайд хожил байгуулж, цувралыг ойртууллаа

Нью-Иорк Никс талбайд хожил байгуулж, цувралыг ойртууллаа

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Нью-Иорк Никс талбайдаа Миами Хит багтай цувралын тав дахь тоглолтыг хийж 103-112 харьцаагаар Никс хожлоо. Улмаар цувралыг 3-2 харьцаатай болгож ойртуулсан бөгөөд цувралын зургаа дахь тоглолт Хитийн талбайд тавдугаар сарын 12-ны өглөө болно.

Тус тоглолтод Жейлон Брансон 38 оноо, 9 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Ар Жи Баррет 26 оноо, 7 самбар, Жульс Рендл 24 оноо, 5 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Жимми Батлер 19 оноо, 7 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Бэм Адебаёо 18 оноо, сэлгээнээс Данкан Робинсон 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Миами Хит 103-112 Нью-Иорк Никс /3-2/

Лос Анжелес Лейкэрс 68-83 Голдэн Стэйт Уорриорс /3-1/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.