Финикс Санс хожиж, цувралыг тэнцүүллээ

Финикс Санс хожиж, цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд өнөөдөр плэйоффын гурван тоглолт боллоо. Сүүлийн тоглолт Финикс Санс талбайдаа Лос Анжелес Клипперс багтай тоглож 109-123 харьцаагаар Санс хожлоо. Улмаар цувралыг 1-1 харьцаагаар болгож тэнцүүлсэн бөгөөд хоёр багийн цувралын гурав дахь тоглолт дөрөвдүгээр сарын 21-ны өглөө 10:30 цагт болно.

Тус тоглолтод Девин Бүүкер 38 оноо, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант 25 оноо, 6 самбар, 5 дамжуулалт, 2 хаалт, Торри Грейг 17 оноо /холоос 8 шидсэнээс 5-ын оруулсан/ авчээ. Эсрэг багаас Кавай Леонард 31 оноо, 8 самбар, 7 дамжуулалт, 3 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 28 оноо, 5 самбар, 5 дамжуулалт, 2 хаалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон плэйоффын бусад тоглолтын үр дүн

  • Нью-Иорк Никс 90-107 Клевлэнд Кавслерс /1-1/
  • Атланта Хокс 106-119 Бостон Селтикс /0-2/
  • Лос Анжелес Клипперс 109-123 Финикс Санс /1-1/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.