Реал Мадрид Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа

Реал Мадрид Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16-ийн сүүлийн хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Испаний эзэн хааны Реал Мадрид талбайдаа Английн Ливерпүүл клубыг хүлээн авч тоглож 1-0 харьцаагаар хожлоо. Өмнөх тоглолтод 5-2 харьцаагаар бутниргэсэн Реал Мадрид нийлбэр дүнгээр 6-2 харьцаагаар шөвгийн наймд шалгарлаа.

Тус тоглолтын цор ганц гоолыг Бензема 78 минутад гоолджээ.

Одоогоор шөвгийн наймд Германы Байерн Мюнхен, Английн Челси, Италийн АС Милан, Португалын Бенфика, Английн Манчестер Сити, Италийн Интер, Испаний Реал Мадрид, Италийн Наполи клубүүд шалгараад байна.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.