Халланд таван гоол оруулж, Манчестер Сити бутниргэж шөвгийн наймд шалгарлаа

Халланд таван гоол оруулж, Манчестер Сити бутниргэж шөвгийн наймд шалгарлаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16-ийн хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Английн Манчестер Сити талбайдаа Германы Лейпциг клубыг хүлээн авч тоглож 7-0 харьцаагаар бутниргэжээ. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 8-1 харьцаагаар Сити шөвгийн наймд шалгарлаа.

Тус тоглолтод Эрлинг Халланд тоглолтын салхийг 22 минутад торгуулийн цохилтоор нээсэн бол үүний дараа 24, 45+2, 53, 57 минутад гоолдсон бол 49 минтуда Гюндоган, 90+2 Брюне нар гоолджээ.

Одоогоор шөвгийн наймд Германы Байерн Мюнхен, Английн Челси, Италийн АС Милан, Португалын Бенфика, Английн Манчестер Сити, Италийн Интер клубүүд шалгараад байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.