Тэнүүн Өлзий Металл баг хагас шигшээд шалгарлаа

Тэнүүн Өлзий Металл баг хагас шигшээд шалгарлаа

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын эхний шатны цувралын тав дахь тоглолтууд боллоо.

Ням гарагийн үдшийн хоёр дахь тоглолт Тэнүүн Өлзий Металл болон Архангай Алтан Дорнодын Дайчид багуудын хооронд боллоо. Өнөөдөр Тэнүүн Өлзий Металл баг хожсноор цувралын дөрөв дэх хожлоо авч хагас шигшээд шалгарлаа. Тэнүүн Өлзий Металл баг хагас шигшээ цувралд М Гарьд болон Завхан Бродерс багуудын хожсонтой нь учраа таарах юм.

ТОГЛОЛТЫН БААТАР: Тэнүүн Өлзий Металл багийн Кристофер Блэйк, Б.Сүхбат нар тус бүр 20+ оноо авлаа. Мөн Тэнүүн Өлзий Металл багаас хоёр тоглогч дабл дабл гүйцэтгэсэн буюу тус хоёр тоглогч нь Д.Дэлгэрням, О.Доржзовд нар.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Тэнүүн Өлзий Металл баг тоглолтыг маш сайн эхлүүлж эхний үеийг 20 онооны илүү дуусгасан байна. Харин Алтан Дорнодын Дайчид баг хоёрдугаар үед тун сайн тоглож 6 болгож ойртуулсан ч Тэнүүн Өлзий Металл баг гурав болон дөрөвдүгээр үед тун онцгой тоглож 97-83 харьцаатай хожил байгуулсан байна.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Хожигдол амссан Архангай Алтан Дорнодын Дайчид багийн гарааны тавт 24 оноо авсан бол хожил авсан Тэнүүн Өлзий Металл багийн гарааны тавт 88 оноо авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.