Уорриорс нэмэлт цагт Багсыг буулган авч, өрнөд бүсийн 6-д дэвшлээ

Уорриорс нэмэлт цагт Багсыг буулган авч, өрнөд бүсийн 6-д дэвшлээ

NBA-ын талбайд арван тоглолт боллоо. Өнөөдрийн оргил тоглолт өнгөрсөн жилийн аваргууд болох Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Милоуки Багс багийг хүлээн авч тоглож нэмэлт цагт 116-125 харьцаагаар Уорриорс хожлоо. Улмаар 35 хожил, 33 хожигдолтой болж өрнөд бүсийн зургаад бичигдэж эхэллээ. Харин Багс Яннис Антотекумпо гэмтэлтэй оролцоогүй бөгөөд 48 хожил, 19 хожигдолтой дорнод бүсийг тэргүүлж байна.

Тус тоглолт Стифэн Көрри 36 оноог авсан бөгөөд шийдвэрлэх үе дуусахад 2 минут дутуу байхад болон нэмэлт цагт 22 оноо авсан юм. Түүнд тусалж Клэй Томпсон 22 оноо, Донтэ Дивэнчензо 20 оноо, 10 самбар, сэлгээнээс Майкл Грин 18 оноог авчээ. Эсрэг багаас Крис Меддлтон, Брүүк Лопез нар 19 оноогоор багаа тэргүүлсэн бол Жрью Холидэй 18 оноог авчээ.

Өнөөдөр бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 95-106 Лос Анжелес Клипперс
Юта Жазз 119
-111 Шарлот Хорнетс
Индиана Пэйсэрс 121-115 Детройт Пистонс
Миами Хит 114-126 Орлондо Межик нэмэлт цагт
Бостон Селтикс 134-125 Атланта Хаукс
Чикаго Буллз 119-111 Хьюстон Рокетс
Даллас Мавирекс 108-112 Мемфис Гриззлис
Оклахома Сити Тандер 110
-96 Нью-Орлэйн Паликанс
Милоуки Багс 116-125 Голдэн Стэйт Уорриорс нэмэлт цагт

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.