Тэнүүн Өлзий Металл баг цувралыг 3-1 болголоо

Тэнүүн Өлзий Металл баг цувралыг 3-1 болголоо

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын эхний шатны цувралын дөрөв дэх тоглолтууд боллоо.

Баасан гарагийн үдшийн хоёр дахь тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид болон Тэнүүн Өлзий Металл багуудын хооронд боллоо. Өнөөдөр Тэнүүн Өлзий Металл баг хожил байгуулснаар цувралыг 3-1 болгож байна. Тоглолтын маш өрсөлдөөнтэй болсныг харуулах нэг баримт бий нь тоглолтын онооны тэргүүлэл нийт 19 одоо өөрчлөгджээ.

ТОГЛОЛТЫН БААТАР: Тэнүүн Өлзий Металл багийн легионер тоглогч Кристофер Блэйк 21 оноо, 10 самбар авч дабл дабл гүйцэтгэлээ. Тэнүүн Өлзий Метал багаас түүнээс өөр 20-иос дээш оноо авсан тоглогч байхгүй.

Харин багийн холбон тоглогч Т.Ууганбаяр 18 оноо, 8 самбар, 4 бөмбөг таслалт, 88 хувьтай довтолж үр дүнтэй тогложээ.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Тоглолтын турш хоёр баг өгөө аваатай өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлсэн билээ. Хоёр багийн онооны тэргүүлэл нийт 19 удаа өөрчлөгдөж, 9 удаа онооны харьцаа тэнцсэн юм.

Тэнүүн Өлзий Металл багийн хамгаалалт хожил авах гол шалтгаан байлаа. Тэд тоглолтын сүүлийн 3 минутад эсрэг багтаа ердөө 2 оноо алдаж өөрсдөө 8 оноо авснаар цувралын гурав дахь хожлоо эцсийн мөчид авсан байна.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Хожигдол амссан Алтан Дорнодын Дайчид багийн гарааны тавт нийлээд 25 оноо авсан бол хожил байгуулсан Тэнүүн Өлзий Металл багийн гарааны тавт нийлээд 67 оноо авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.