Э.Дөлгөөн дабл дабл гүйцэтгэж, Бродерс цувралыг тэнцүүллээ

Э.Дөлгөөн дабл дабл гүйцэтгэж, Бродерс цувралыг тэнцүүллээ

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын эхний шатны цувралын дөрөв дэх тоглолтууд боллоо. 

Баасан гарагийн үдшийн оргил тоглолт Завхан Бродерс болон М Гарьд багуудын хооронд болж өндөрлөлөө. Өчигдөр Завхан Бродерс баг 97-89 харьцаатай хожил байгуулж цувралыг тэнцүүлсэн юм. Цувралын харьцаа 2-2.

ТОГЛОЛТЫН БААТАР: Э.Дөлгөөн 24 оноо, 12 самбар авч дабл дабл гүйцэтгэлээ. Мөн Завхан Бродерс багийн холбогч Д.Мөнхтүвшин 18 оноо, 4 самбар, 6 оновчтой дамжуулалт, өгч холын зайнаас 4 шидэлт амжилттай гүйцэтгэжээ.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Тоглолтын турш хоёр багийн онооны тэргүүлэл өөрчлөгдөж өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж байлаа. Нийт 14 удаа хоёр багийн онооны тэргүүлэл солигдож, 8 удаа онооны харьцаа тэнцсэн байна. Завхан Бродерс багийн хожил авсан гол шалтгаан, эргэлтийн цэг тоглолтын онооны харьцаа 72-77 байхад 14-0 run хийж 86-77 буюу 9 онооны тэргүүллийг авч чадсан билээ.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Хоёр баг бүх талаараа ойролцоо статистикийг үзүүлсэн юм. Хожигдол амссан М Гарьд баг сэлгээ 25 оноо авсан бол хожил авсан Завхан Бродерс багийн сэлгээ 45 оноо авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.