Парисын Сен-Жермен клуб аваргуудын лигээс мултарч, Байерн шөвгийн наймд шалгарлаа

Парисын Сен-Жермен клуб аваргуудын лигээс мултарч, Байерн шөвгийн наймд шалгарлаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16-ын хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Мбапэ, Месси гээр ахлуулсан Францын Парисын Сен-Жермен клуб Германы Байерн Мюнхен талбайд зочилж тоглож 0-2 харьцаагаар Байерн хожлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 0-3 харьцаагаар Байерн ялалт байгуулж шөвгийн наймд шалгарлаа.

Тус тоглолтын салхийг 61 минутад Горетцка дамжуулалтаар Шупо-Мотинг оруулсан бол эцсийн цэгийг  89 минутад Гнабри гоолджээ. 

Одоогоор шөвгийн наймд Байерн Мюнхен, Челси, АС Милан, Бенфика клубүүд шалгараад байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.