М Гарьд баг цувралыг дахин тэргүүлээд эхэллээ

М Гарьд баг цувралыг дахин тэргүүлээд эхэллээ

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын тав дахь өдрийн буюу мягмар гарагийн М Гарьд болон Завхан Бродерс багуудын цувралын гурав дахь тоглолт UG Arena-д явагдаж 112-96 харьцаатай өндөрлөлөө. М Гарьд цувралыг 2-1 харьцаатай тэргүүлж эхлээд байгаа буюу хожил байгуулсан хоёр тоглолтдоо хоёуланд нь 15-аас дээш онооны зөрүүтэй Завхан Бродерс багийг хожоод байна.

Тоглолтын баатар: Шилдэг тоглогч бол маргаангүй Клийнтони Өрли. Түүнийг цувралын гурав дахь тоглолтод 41 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн юм. Мөн энэ улирлын плэйоффын нэг тоглолтод +40 оноо авсан хоёр дахь тоглогч болж байна.

Түүнээс гадна цувралын эхний тоглолтод 4 минут тоглож, хоёр дахь тоглолтыг өнжсөн А.Энхбаясгалан 20 оноо, 8 самбар авч дабл дабл хийхэд ойрхон байлаа.

Hero to zero: Тус тоглолтод будагтай талбайгаас М Гарьд баг 52 оноо авсан бол Завхан Бродерс баг 40 оноо авсан юм. Завхан Бродерс багийн оноог явуулах гол тоглогчдын нэг Даймонд Стөүн маш хангалтгүй тоглож ердөө 7 оноо авч 30 хувьтай довтолсон байна.

Тоглолтын эргэлтийн цэг: Тоглолтын хоёрдугаар үеийн цаг сүүлийн 5 минут руу ороход онооны харьцаа 38-36 харьцаатай байхад М Гарьд баг 9-0 run хийж 11 онооны зөрүү бий болгосноос хойш онооны зөрүү 10 дотор ороогүй явсаар М Гарьд багийн хожлоор өндөрлөсөн юм.

Статистик худлаа хэлдэггүй: М Гарьд багийн гараанд таван тоглогч нийлээд 99 оноо авсан бол Завхан Бродерс багийн гарааны тавт нийлээд 61 оноо авчээ.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.