Кавалерс баг Селтиксийг талбайд нь буулгаж авлаа

Кавалерс баг Селтиксийг талбайд нь буулгаж авлаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Эхний тоглолт Клевлэнд Кавалерс талбайдаа Бостон Селтикс багийг хүлээн авч тоглож 114-118 харьцаагаар нэмэлт цагт Кавалерс буулгаж авлаа. Улмаар улирлын 41 хожлоо байгуулж дорнод бүсийн 4-рт бичигдэж багйаа бол Селтикс 45 хожил, 32 хожигдолтойгоор дорнод бүсийн 2-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Донаван Митчел 40 оноо, 11 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эван Мобли 25 оноо, 17 самбар, Дариус Гарланд 17 оноо, 12 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Жэйлон Браун 32 оноо, 13 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Малколм Брогдон 24 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Бостон Селтикс 114-118 Клевлэнд Кавалерс нэмэлт цагт
Филадельфи 76 147
-143 Индиана Пэйсэрс
Атланта Хаукс 128-130 Миами Хит
Торонто Репторс 113-118 Денвер Наггетс
Нью-Орлэйн Паликанс 108-123 Сакермэнто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.