Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн дэлхийн аваргад манай улсын эрэгтэй болон эмэгтэй багууд оролцоно

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн дэлхийн аваргад манай улсын эрэгтэй болон эмэгтэй багууд оролцоно

FIBA 3х3 сагсан бөмбөгийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 30-аас зургаадугаар сарын 4-ний хооронд Австрийн Вена хотод болно.

Найм дахь удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, нийт 40 баг өрсөлдөх ба Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцох эрхээ авчээ.

Медальтнуудад Парис 2024 олимпын эрх олгох тэмцээнд оролцох эхний 34 баг тодорсон бол үлдсэн зургаан багийг тавдугаар сарын 6-7-ны хооронд Израил улсын Эйлат хотод болох тэмцээнээс шалгаруулна.

Эрэгтэй: Австрали, Австри, Бельги, Бразил, Франц, Герман, Япон, Латви, Литва, Мадагаскар, Монгол, Нидерланд, Польш, Пуэрто Рико, Серби, Швейцар, АНУ

Эмэгтэй: Австри, Бразил, Канад, Хятад, Египет, Франц, Герман, Унгар, Итали, Япон, Литва, Монгол, Нидерланд, Польш, Румын, Испани, АНУ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.