Барселона хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Барселона хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Испаний Ла Лигийн 16-р тойргийн тоглолтууд боллоо. Атлетико Мадрид талбайдаа Барселона клубыг хүлээн авч тоглож 0-1 харьцаагаар 22 минутад Дембелегийн гоолоор Барса хожлоо. Улмаар хүснэгтийг 41 оноотойгоор тэргүүлж эхэллээ.

Харин хүснэгтийг тэргүүлж байсан Реал Мадрид клуб Вильярреалын талбайд зочилж 2-1 харьцаагаар Реал хожигджээ. Улмаар 38 оноотойгоор Барсагийн дараа эрэмбэлэгдэж байна. Тус тоглолтод Вильярреалаас 47 минутад Пино салхийг нээсэн бол 63 минутад Жерар Морено торгуулийн цохилтоос хожлын гоолоо оруулжээ. Эсрэг багийн цорын ганц гоолыг 60 минутад Бензема оруулжээ.

  • Эльче 0 : 1 Сельта 
  • Валенсия 0 : 1 Кадис 
  • Вильярреал 2 : 1 Реал Мадрид 
  • Мальорка 1 : 0 Вальядолид 
  • Эспаньол 2 : 2 Жирона 
  • Альмерия 0 : 2 Реал Сосьедад 
  • Райо Вальекано 1 : 2 Бетис 
  • Севилья 2 : 1 Хетафе 
  • Атлетико 0 : 1 Барселона 
  • Атлетик– : –Осасуна

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.