Килиан МБаппе дубл хийж Франц шөвгийн наймд шалгарлаа

Килиан МБаппе дубл хийж Франц шөвгийн наймд шалгарлаа

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд болж байна.

Өнгөрсөн шөнө Франц болон Польшийн багуудын шөвгийн 8 үлдэх тоглолт болж 3-1 харьцаагаар Франц хожлоо.  Францын эхний гоолыг 44 минутад Килиан Мбаппегийн дамжуулалтаар Оливье Жиру оруулж Францын шигшээ багийн тоглогч байсан Терри Анриг гүйцэж бүх цаг үеийн мэргэн бууч болсон юм. Тэрбээр шигшээ багийнхаа талаа 52 гоол оруулаад байна.

Харин үлдсэн хоёр гоолыг эхний гоолын дамжуулалтыг өгсөн Килиан Мбаппе 74, 90+1 дэх минутад  гоол орууллаа. Харин эсрэг багийн ганц гоолыг 90+6 минутад торгуулийн цохилтоор Роберт Левандовски оруулжээ.

Францын баг шөвгийн 8-д Английн багтай арванхоёрдугаар сарын 11-ний ням гарагт 03:00 цагт тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.