Атланта Хаукс плэйоффын эрхээ авлаа

Атланта Хаукс плэйоффын эрхээ авлаа

NBA-ын талбайд плэйоффын сүүлийн эрхийн төлөөх хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Клевлэнд Кавалерс талбайдаа Атланта Хаукс багтай тоглолоо. Эхний хагасыг Кавалерс 10 онооны тэргүүлэлтэй дуусгасан ч сүүлйин хагас тааруухан хийснээр Хаукс 107-101 харьцаагаар хожлоо. Улмаар плэйоффын наймдугаар байраар гарах эрхээ Хаукс авч Миами Хит багтай тоглохоор болжээ. Харин Кавалерсын зауучууд энэхүү улирал дууслаа.

Тус тоглолтод Трэй Янг 38 оноо, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Богдан Богданович 19 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Лаури Маркканен 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Дариус Гарланд 21 оноо, 9 дамжуулалтыг өгчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.