Чикага Буллз эцсийн мөчид ялалт байгууллаа

Чикага Буллз эцсийн мөчид ялалт байгууллаа

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Оклахома Сити Тандер талбайдаа Чикага Буллз багийг хүлээн авч тоглож эцсийн мөчид 111-110 харьцаагаар бухнууд хожлоо. Улмаар улирлын 29 дэх хожлоо байгуулж дорнод бүсийн хоёрт бичигдэж байгаа бол Тандер 14 хожил, 33 хожигдолтой болж өрнөд бүсийн сүүлийг мушгиж байна.

Тус тоглолтод Никола Вүчевич 15 оноо, 15 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Досунму 24 оноо, 8 дамжуулалт, Зак Лавин 12 оноо, 7 самбар, 7 дамжуулалтыг гүйтцгэжээ. Эсрэг багаас Шай Гилжуйс Александр 31 оноо, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дорт 16 оноо, сэлгээнээс Мускала14 оноог авчээ.

Бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 93-95 Клевлэнд Кавалерс

Индиана Пэйсэрс 113-117 Нью-Орлэйн Паликанс

Чикаго Буллз 111-110 Оклахома Сити Тандер

Юта Жазз 109-115 Финикс Санс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.