Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Сүмогийн холбоогийн нэгдүгээр сарын барилдаан буюу хацү башёгийн 11 дэх өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр утгийн бөх маэгаширагийн 5-аас барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхантай барилдаж давсан байна. Улмаар 10 дахь учраа бөхөө өвдөг шороодуулжээ. Тэрбээр өнөөдөр маэгаширагийн 5-аас барилдаж байгаа Мэйсэйтэй барилдана.

Тус башёг Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, секиваки Митакэүми нар нэг унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол тэдний араас М-6 Аби араас нь хоёр унаатайгаар нэхэж байна.

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10-1

М-1 Кирибаяама Б.Лхагвасүрэн 5-6

М-2 Ичиножо А.Ичинноров 5-6

М-3 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-4

М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 4-7

М-6 Хошорюү С.Бямбасүрэн 7-4

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.