Стифэн Көрри Рэй Алленыг гүйцэхэд ердөө 2 шидэлт л үлдэж байна

Стифэн Көрри Рэй Алленыг гүйцэхэд ердөө 2 шидэлт л үлдэж байна

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Багийн удирдлагууд багаа тараахаа мэдэгдээд байгаа Индиана Пэйсэрс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай тоглож эцсийн мөчид 100-102 харьцаагаар Уорриорс хожлоо. Улмаар 22 хожил, таван хожигдолтой болж өрнөд бүсийг тэргүүлж эхэлсэн бол Пэйсэрс 12 хожил, 17 хожигдолтой болж дорнод бүсийн 13-т бичигдэж байна.

Тус тоглолтод Стифэн Көрри 26 оноо, 6 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Тэрбээр холын зайнаас таван удаа оруулж замналынхаа 2972 холын зайнаас амжилттай болгосон бөгөөд одоо хоёрыг оруулахад Рей Аллены шидэлтийг гүйцэж NBA-д түүхэнд холын зайнаас амжилттай болгосон шидэлтийн тоогоор тэргүүлж эхэлнэ. Тэдний  маргааш Нью-Иорк Никсийн талбай буюу Мэдисон Скуар Гарденд зочилно. Денни Грин , Эндрью Уйггинс нар 15 оноог авчээ. Эсрэг багаас Домантас Собанис 30 оноо, 11 самбар, Малколм Брогдон 23 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Индиана Пэйсэрс 100 : 102 Голден Стэйт Уорриорс
Кливленд Кавалерс 105 : 94 Майами Хит
Торонто Репторс 124 : 101 Сакраменто Кингс
Атланта Хаукс 126 : 132 Хьюстон Рокетс
Бостон Селтикс 117 : 103 Милуоки Багс
Мемфис Гриззлис 126 : 91 Филадельфи 76
Даллас Мавирекс 120 : 96 Шарлотт Хорнетс
Денвер Наггетс 113 : 107 Вашингтон Уйзардс
Лос Анжелес Клипперс 111 : 95 Финикс Санс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.