ЭМЯ:318 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа

ЭМЯ:318 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 318 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 162 нь Улаанбаатар хотод, 155 нь орон нутагт батлагдсан бол нэг тохиолдол гаднаас зөөвөрлөгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-40, 80-аас дээш насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1940 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4940 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9295 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, Хөнгөн-1897 Хүндэвтэр-2391 Хүнд-563 Маш хүнд-89 хүн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.