Брүүклин Нетс эцсийн мөчид Нью-Иорк Никс багийг хожлоо

Брүүклин Нетс эцсийн мөчид Нью-Иорк Никс багийг хожлоо

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Эхний тоглолт Брүүклин Нетс талбайдаа Нью-Иорк Никс багтай тоглож эцсийн мөчид 110-112 харьцаагаар Нетс хожлоо. Улмаар 15 хожил, 6 хоижгдолтой болсон бол Никс 11 хожил, 10 хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Жеймс Харден 34 оноо, 10 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кувин Дурант 27 оноо, 5самбар, 7 дамжуулалт, сэлгээнээс Томас 12 оноог авчээ. Эсрэг багаас Жульс Рендл 24 оноо, 9 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол өнөөдрөөс Кэмба Уолкерын оронд гараанд гарч байгаа Алекс Брүүкс 25 оноо, сэлгээнээс Деррик Рөүс 16 оноо, 9 дамжуулалтыг өгчээ.

Өнөөдөо болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 110-112 Брүүклин Нетс 

Мемфис Гриззлис 98-91 Торонто Репторс

Голдэн Стэйт Уорриорс 96 - 104 Финикс Санс

Детройт Пистонс 92 - 110 Портленд Трэйл Блэйзэрс

Лос Анжелес Лейкэрс 117 - 92 Сакермэнто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.