Уорриорс улирлын 18 дахь хожлоо байгууллаа

Уорриорс улирлын 18 дахь хожлоо байгууллаа

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Эхний тоглолт Лос Анжелес Клипперс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай тоглолоо. Хоёр баг энэ улиралд дөрвөн удаа таарч тоглох бөгөөд эхний тоглолтодоо Уорриорс талбайдаа хожоод байсан билээ. Хоёр дахь тоглолт өнөөдөр болсон бөгөөд Уорриорс өнөөдөр гайхалтай байж 105-90 харьцааагаар хожлоо. Улмаар улирлын 18 дахь хожлоо байгуулж байгаа бөгөдө өрнөд бүсийг тэргүүлж байна. Харин Клипперс 11 хожил, 9 хоижгдолтой боллоо.

Тус тоглолт Стифэн Көрри 33 оноо, 5 самбар, 6 дамжуулалт, 6 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол Жордан Пүүл 17, сэлгээнээс Отто Портер 18 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Пол Жорж 30 оноо, 5 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эрик Блепсо, Моррис нар 13 оноог авсан бол бусад тоглогчигд нь 10-аас доош оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Голдэн Стэйт Уорриорс 105-90 Лос Анжелес Клипперс

Милоуки Багс 118-100 Индиана Пэйсэрс

Бостон Селтикс 109-97 Торонто Репторс

Сакермэнто Кингс 101-128 Мемфис Гриззлис

Детройт Пистонс 106-110 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.