О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ

О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн Гранд Слам тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдлаа. “Абу Даби - 2021” Их дуулгад Монгол Улсаас нийт 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэхээр болжээ. 

Манайхаас эхний хоёр өдрийн барилдаанаас Ц.Цогтбаатар алтан медаль, Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртсэн билээ. Өнөөдөр эрэгтэй -90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг жингийн барилдаан болно.

Эрэгтэй +100 жинд хоёр бөх барилдана. В хэсэгт багтсан О.Цэцэнцэнгэл алтын төлөө Румын бөх Владут Симионэсзүтэй барилдаж цэвэр ялснаар алтан медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогт хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Узбэкстаны бөх Шохрух Мамарасуловыг цэвэр хэсгийн аваргын төлөө Финляндын бөх Мартти Пумалаиненд эхлээд базари үнэлгээ алдаад байсан ч барьцандаа оруулж цэвэр ялжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Украйны бөх Евгений Бальевскийг цэвэр ялснаар алтан медалийн төлөө барилдахаа болжээ. 

 

мөнгөн медалийн төлөө Украйны бөх Евгений Бальевскийг цэвэр

 

 хэсгийн аваргын төлөө Финляндын бөх Мартти Пумалаиненд эхлээд базари үнэлгээ алдаад байсан ч барьцандаа оруулж цэвэр ялжээ

 

 хоёрдугаар тойрогт Узбэкстаны бөх Шохрух Мамарасуловыг цэвэр 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.