ОУОХ-ны тэргүүн: "Б төлөвлөгөө" гэж байхгүй

ОУОХ-ны тэргүүн:
Олон улсын олимпийн хороо (ОУОХ) -ны тэргүүн Томас Бах Токиогийн Олимпийн наадам энэ зун болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
 
Тэрбээр “Одоогийн байдлаар бид Токио дахь Олимпийн наадам долдугаар сарын 23-нд нээлтээ хийнэ. "Б төлөвлөгөө" гэж байхгүй, бид олимпын наадмыг аюулгүй, амжилттай болгохын төлөө бүрэн хүчин зүтгэж байна "гэж Киодо агентлагтай хийсэн онлайн ярилцлагадаа хэлжээ.
 
ОУОХ-ны тэргүүн Японд болох Олимпийн наадамд оролцох үзэгчдийн тоо цөөрч магадгүйг үгүйсгээгүй байна.
 
Өнгөрсөн жил зохион байгуулагдах ёстой байсан токиогийн олимп COVID-19 цартахлын улмаас наадмуудыг нэг жилээр хойшлуулж 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8 хүртэл явагдах ёстой.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.