Өнөөдөр Абу Дабигийн дэвжээнд Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх барилдана

Өнөөдөр Абу Дабигийн дэвжээнд Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх барилдана

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн Гранд Слам тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдлаа. “Абу Даби - 2021” Их дуулгад Монгол Улсаас нийт 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэхээр болжээ. 

Манайхаас эхний өдөр өдрийн барилдаанаас Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртсэн билээ. Өнөөдөр эрэгтэй -73, -81, эмэгтэй -63, -70 кг жингийн барилдаан болно.

Эрэгтэй -73 кг-ын жинд манайхаас хоёр бөх барилдана. Ц.Цогтбаатар эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт Австрал болон Бельгийн бөхчүүдийн ялсантай нь тоглоно. Харин А хэсэгт багтсан Г.Одбаяр эхний тойрогтоо Францын бөх Тео Рикинтэй барилдана.

Эрэгтэй -81 кг-ын жинд манайхаас хоёр бөх барилдана. Г.Болор-Очир А хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо Узбекстаны бөх Сүхроб Турсуновтой барилдана. Харин Б.Батболд D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Германы бөх Тим Грамковтой барилдана.

Эмэгтэй -63 кг жинд манайхаас хоёр бөх барилдана. А хэсэгт багтсан С.Лхагвадулам эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт хэсгийг толгойлсон Словакийн бөх Андрежа Лескитэй барилдана. Харин D хэсэгт багтсан Б.Баасанжаргал эхний тойрогтоо Финландын бөх Эмилиа Канерватай барилдана.

Эмэгтэй -70 кг жинд манайхаас хоёр бөх барилдана. А хэсэгт орсон М.Даваасүрэн эхний тойрогтоо Шведын Ида Эрикссонтой барилдана. D хэсэгт багтсан Ц.Энхчимэг эхний тойрогтоо Бразилийн бөх Эдуарда Росатай бариладан.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.