Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Сүмогийн холбоо арваннэгдүгээр сарын барилдаан буюу кюүшү башёгийн арваннэг дэх өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна. Тэрбээр өчигдөр нутгийн бөх Комүсүби Ичиножо А.Ичинноровтой барилдаж давсан байна. Улмаар 11 даваатай болж башёг тэргүүлж байна. Өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ секиваки Мэйсэйтэй барилдана. Харин Комүсүби Ичиножо А.Ичинноровгийн өнөөдрийн өрсөлдөгч маэгаширагийн 4-өөс барилдах Такарафүжитэй барилдана.

Башёг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаар тэргүүлж байгаа бол озеки Такакэйшо, М-15 Аби нар нэг ч унаатайгаар удаалж байна.

Комүсби Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 3-оос барилдах Миёгорютэй барилдаж давжээ. Улмаар дөрвөн даваа долоон унаатай боллоо. Өнөөдрийн түүний өрсөлдөгч озеки Шодайтай барилдана.

Маэгаширагийн 3-аас барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр маэгаширагийн 10-аас барилдах Чиёотайрютэй барилдаж ес дэх даваагаа авлаа. Түүний өнөөдөр түүний өрсөлдөгч башёг тэргүүлэгч маэгаширагийн 15-аас барилдах Абитэй барилдана.

Энэ удаагийн кюүшү башёд зодоглох Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11-0

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 4-7

Комүсүби Ичиножо А.Ичинноров 4-7

М-5 Хошорюү С.Бямбасүрэн 5-6

М-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-2

М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 6-5

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.