Лос Анжелес Лейкэрс хоёр тоглолт дараалж нэмэлт цагт ялалт байгууллаа

Лос Анжелес Лейкэрс хоёр тоглолт дараалж нэмэлт цагт ялалт байгууллаа

NBA-ын талбайд 13 тоглолт боллоо. Өмнөх тоглолтод нэмэлт цагт Шарлот Хорнетсыг буулгаж авсан Лос Анжелес Лейкэрс баг талбайдаа Миами хит багтай тоглолоо. Тоглолтын эхний хагасыг Хит хоёр оноогоор тэргүүлж дуусгасан бөгөөд сүүлийн хагаст хоёр баг оноо тэнцэж 112-112 харьцаагаар дуусгажээ. Нэмэлт цагт Лейкэрс гурван оноог илүү авснаар тоглолт 117-120 харьцаагаар ялалт байгууллаа. Улмаар долоон хожил, таван хожигдолтой болж өрнөд бүсийн тавд бичигдэж байгаа бол Хит долоон хожил, дөрвөн хожигдолтой болж дорнод бүсийн тав руу уналаа.

Тус тоглолтод Рассел Уэстбрүүк 25 оноо, 12 самбар, 14 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 24 оноо, 13 самбар, 4 дамжуулалт, Малик Монк сэлгээнээс 27 оноог авчээ. Эсрэг багаас Жимми Батлер 12 минут тоглосон ч гэмтэж талбайг чөлөөлсөн бөгөөд Бем Адебао 28 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлжээ. Харин Сэлгээнээс Тайлер Херро 27 оноогоор тусалжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Кливленд Кавалерс 94 : 97 Вашингтон Уйзардс
Орландо Межик 90 : 123 Брүүклин Нетс
Хьюстон Рокетс 104 : 112 Детройт Пистонс
Бостон Селтикс 104 : 88 Торонто Репторс
Нью-Йорк Никс 100 : 112 Милуоки Багс
Нью Орлеан Паликанс 100 : 108 Оклахома-Сити Тандер
Мемфис Гриззлис 108 : 118 Шарлотт Хорнетс
Чикаго Буллз 117 : 107 Даллас Мавирекс
Сан-Антонио Спөрс 136 : 117 Сакраменто Кингс
Денвер Наггетс 101 : 98 Индиана Пэйсэрс
Финикс Санс 119 : 109 Портленд Трэйл Блэйзэрс
Лос Анжелес Лейкерс 120 : 117 Майами Хит
Голден Стэйт Уорриорс 123 : 110 Миннесато Тембэруолвз

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.