Г.Алтанбагана тэргүүтэй долоон бөх барилдана

Г.Алтанбагана тэргүүтэй долоон бөх барилдана

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Бакугийн Их Дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 5-7 хооронд болно. Тус тэмцээнд таван тивийн нийт 29 орны 196 тамирчин оролцох бол манай улсаас 22 тамирчин өрсөлдөх аж. Манай бөхчүүдээс Б.Ганхайч мөнгө, Б.Хорлоодой, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртээд байгаа билээ.

Өнөөдөр эрэгтэй -90, -100, +100 эмэгтэй -78, +78 кг жингийн барилдаанууд боллоо.

Эрэгтэй -90 кг жинд манайхаас хоёр бөх барилдана.  Б.Тэнгис А хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо АНУ-ын бөх Жон Жэйнтай барилдана. Харин D хэсгийг толгойлж байгаа Г.Алтанбагана эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Канад болон Японы бөхчүүдийн ялсантай нь барилдана.

Эрэгтэй -100 кг жинд манайхаас хоёр бөх барилдана.  Б.Гончигсүрэн В хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо Бразилийн бөх Андре Хумбертотой барилдана. Харин О.Хангал D хэсэгт орж эхний тойрогтоо ОХУ-ын бөх Нииаз Билаловтой барилдана.

Эрэгтэй +100 кг жинд О.Цэцэнцэнгэл D  хэсэгт орж эхний тойрогтоо хийлж хэсгийн аваргын төлөө Туркын бөх Камел Эрдогантой барилдана.

Эмэгтэй -78 кг жинд Б.Эрдэнэ-Од А хэсэгт орж хэсгийн аваргын төлөө Германы бөх Луиза Малзахнтай барилдана.

Эмэгтэй +78 кг жинд А.Адъяасүрэн D хэсэгт орж хэсгийн аваргын төлөө Унгарын бөх Мерседес Сзигетваритай барилдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.