Бостон Селтикс дорнод бүсийн тэргүүн багийг хожлоо

Бостон Селтикс дорнод бүсийн тэргүүн багийг хожлоо

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн оргил тоглолт болох дорнод бүсийг тэргүүлж байгаа Миами Хит талбайдаа Бостон Селтикс багтай тоглолоо. Тус тоглолтын эхний үед 18-24 харьцаагаар Хит илүүрхсэн ч хоёрдугаар үед Хит ердөө 9 хөн оноог авсан бол Селтикс 33 оноог авч улмаар тэргүүллээ алдалгүй явсаар 95-78 харьцаагаар Хит талбай дээрээ эхний хожигдлоо амслаа. Улмаар зургаан хожил, хоёр хожигдолтой болж дорнод бүсийн хоёр луу унасан бол Селтикс дөрвөн хожил, таван хожигдолтой болж дорнод бүсийн 11-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Жейсон Тэйтум 10 оноо, 8 самбараас бөмбөг авсан бөгөөд, Жейлон Браун 17 оноогоор багаа тэргүүлж, сэлгээнээс Деннис Шройдер 14, Несмит 13, Ланфорг 12 оноог авчээ. Эсрэг багаас Жимми Батлер 20 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Данкан Робинсон 16, Бем Адебао 13 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Детройт Пистонс 98 : 109 Филадельфиа 76
Майами Хит 78 : 95 Бостон Селтикс
Атланта Хаукс 98 : 116 Юта Жазз
Финикс Санс 123 : 111 Хьюстон Рокетс
Лос Анжелес Лейкерс 104 : 107 Оклахома-Сити Тандер
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.