Лебронгүй Лейкэрс нэмэлт цагт Спөрсийг буулгаж авлаа

Лебронгүй Лейкэрс нэмэлт цагт Спөрсийг буулгаж авлаа

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Улирлын эхний аялан тоглолтоо хийж байгаа Лос Анжелес Лейкэрс баг Сан Антонио Спөрсийн талбайд зочилж тоглож нэмэлт цагт 125-121 харьцаагаар Лейкэрс хожлоо. Улмаар хоёр хожил, 2 хожигдолтой болсон бол Спөрс нэг хожил, гурван хожигдолтой болжээ.

Тус тоглолт Леброн Жеймс шагайны зовиурын улмаас тоглолтод оролцоогүй бөгөөд Энтони Дэвис 35 оноо, 17 самбар, 4 хаалтаар багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 33 оноо, 10 самбар, 8 дамжуулалт, Монк 17 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Дежонта Муррэй 21 оноо, 12 самбар, 15 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэсэн бол Жаков Побл 27 оноогоор замналын хамгийн их оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтуудын үр дүн

Нью-Йорк Никс 112 : 99 Филадельфи 76
Оклахома-Сити Тандер 98 : 106 Голден Стэйт Уорриорс
Сан-Антонио Спөрс 121 : 125 Лос Анжелес Лейкерс
Даллас Мавирекс 116 : 106 Хьюстон Рокетс
Юта Жазз 122 : 110 Денвер Наггетс
 
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.